Шууд Chart

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлж, таслан зогсоожээ

2021-04-21 11:25:01

Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 2020 онд 3, энэ онд 1 удаа хяналт шалгалтаар ажиллаж нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 3 аж ахуйн нэгж, 4 нөхөрлөл, 29 иргэнийг шалгаж үйл ажиллагаандаа ашиглаж байсан экскаватор 24, ачааны автомашин 17, ковш 4, алт угаах 18 төхөөрөмж лацдаж шалгалтын ажиллагааг явуулж байсан юм.

Энэ удаагийн хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 17 дугаар  тогтоолын 3,  2019 оны 355 дугаар тогтоолын 1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулахад гэмт хэргийн шинжтэй 7, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн “Ялбаг” гэх газарт хууль бусаар байршуулсан экскаватор 20, ковш 7, ачааны машин 4, алт угаах төхөөрөмж 12, “Харганат” гэх газарт экскаватор 9, ковш 6, алт угаах төхөөрөмж 2, “Өлөнт” гэх газарт экскаватор 7, ковш 3, “Хорийн даваа” гэх газарт  экскаватор 10, алт угаах төхөөрөмж 2 нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлж 5 хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлж, таслан зогсоожээ  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй