
Өчигдөр буюу энэ сарын 22-ны 15:00 цагийн орчим иргэн Б хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсанаас болж жижиг байшин нь шатаж, хөрш айлынх нь хашаа шатах аюулд хүрчээ.
Хонхор дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Оюунбат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаяр нар хувингаар ус зөөн цацаж галыг түргэн, шуурхай унтраажээ.
Гал түймрийг шуурхай унтрааж, эрсдэлээс урьдчилан сэргийллээ | ||
Үзсэн: 1697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.