
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай
Тодруулбал, тус улсын Юнити мужийн алслагдмал байрлалтай Жам Жанг суурингийн ойролцоо НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд нутгийн 50 орчим зэвсэгтэй хүний халдлага дайралтад өртөхөд зэргэлдээх Парианг суурин дахь Монголын энхийг сахиулагчид тус хүмүүнлэгийн ажилчдыг хамгаалалтад авч, хүчирхийлэл даамжрахаас сэргийлж, бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр нэмэлт хүч нэн даруй илгээж, шуурхай хариу арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн тухайн бүс нутагт оршин сууж буй иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт цэргүүд гаргаж эргүүл хийх ажлыг ч эрчимжүүлжээ.
Зэвсэгт халдлагын эсрэг шуурхай арга хэмжээ авсан Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв | ||
Үзсэн: 4692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.