Шууд Chart

Рот, салааны захирагч нарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

2021-04-28 13:54:02

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөн 4 дүгээр сарын 28-29-нд “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Зөвлөгөөн хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр үе шатыг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд дотооддоо заагдсан хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бол хоёрдугаар үе шат нь 5 дугаар сарын 26, 27-нд үргэлжлэн явагдах юм.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын салаа, салбарын офицеруудын цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдан явуулах, заах арга зүйг сайжруулах, дүрмийн дагуу цэргийн алба хаагчидтай харьцах, өөрийн удирдлагад  байгаа захирагдагчдаа сурган хүмүүжүүлж, эх оронч, үндэсний үзэлтэй зөв иргэн хүн болгон төлөвшүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байгаа юм.

Зөвлөгөөн эх оронч үндэсний үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх арга зам, цэргийн сургалт бэлтгэлд сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх арга зам, цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, ёс суртахууны өнөөгийн байдал, цэргийн албанд дагаж мөрдөх хууль, эрх зүй, цэргийн алба хаагчдыг сурган хүмүүжүүлэх онцлог, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдаж байна. Ингэхдээ “Монгол бахархал, монгол хүн байхын учир”, “Нийгмийн харилцаа ба цэргийн алба хаагчийн ёс зүй”, “Офицер, ахлагчийн хувийн хүмүүжил, нэр хүндийн асуудал”,  “Хүний эрх болон цэргийн алба хаагчдын хуулиар хязгаарлагдсан эрхийн талаарх ойлголт”, “Тасаг, бүлгийн дарга нарыг сурган хүмүүжүүлэх арга зүй, хүнтэй ажиллах арга барил эзэмших нь”, “Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг бууруулах арга зам”, “Архи, тамхины хор уршиг, түүнээс гарч болох сөрөг хүчин зүйлс”, “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” зэрэг олон сэдвээр харилцан ярилцаж байгаа юм.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рот, салааны захирагч нарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй