Шууд Chart

Б.Баатар: Тусгай хүчний цэрэг бие бялдрын бэлтгэлжилтээрээ манлайлах ёстой

2021-04-28 14:43:10

Тэрбээр Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын рот батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөн дотооддоо зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын зөвлөгөөнд оролцогчдод тодорхой чиглэлүүдээр үүрэг, даалгавар өгсөн юм.

“Энэ удаагийн зөвлөгөөнөөр та бүхэн нийгэмд эзлэх байр суурь, хүлээх үүрэг, хариуцлагаа илүү ихээр ухамсарлаж, зөв төлөвшил, зөв хүмүүжил, зөв чиг хандлагыг урьтал болгон, багаар ажиллах чадварыг эзэмшихийн ач холбогдлыг ойлгоно гэдэгт итгэж байна. Сүүлийн үед Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг дээшлүүлэх, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг, албан даалгавруудыг тогтмол хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа боловч хувь хүний албандаа хандах хандлага, төлөвшлөөс шалтгаалсан хэрэг, зөрчил гарсан. Үүнийг цэргийн алба хаагчийн хүмүүжил, төлөвшил, албандаа хандах хандлагатай холбож үзэхээс аргагүй. Тусгай хүчний цэргийн командлагчийн хувиар та бүхэнд анхаарах хэд хэдэн асуудлаар үүрэг өгье. Нэгдүгээрт,цэргийн алба, сахилга хариуцлагаа дээшлүүл. Тусгай хүчний цэрэг гэдэг гадаад өнгө үзэмж, эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэлжилтээрээ бусдаа нөхдөө манлайлагч нь байх ёстой. Яагаад та нарыг тусгай хүчний цэрэг гэж нэрлэсэн юм бэ. Энэ том малгайгаа ухамсарлаж, үлгэр жишээ цэргийн алба хаагч байхад яг одооноос анхаар. Алдаа, дутагдал байгаа бол түүнийг зас, өөрийгөө хөгжүүл. Хоёрдугаарт, сэтгэл зүйн бэлтгэл, ёс суртахууны өндөр боловсролтой байх хэрэгтэй. Цэргийн алба гэдэг хамгийн шилдэг залуусын цугласан салбар. Энд сахилга, хариуцлага, ёс зүйн доголдолтой нэг ч эрхэм байж болохгүй. Таны гүйцэтгэж байгаа үүрэг, гаргаж байгаа хандлагаас эх орон, Зэвсэгт хүчний нэр хүнд хамаарч байдгийг ямагт санах хэрэгтэй. Гуравдугаарт, цэргийн сургалт бэлтгэлээ сайжруул. 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөндөө тодотгол хийж, өөрийн ангийн онцлог, чиг үүрэгт тохирсон сургалтыг нэмэгдүүл. Тусгай хүчний цэргийн сургалтын стандарт, журам, төлөвлөгөө тун удахгүй батлагдана. Тусгай хүчний цэргийн алба хаагч та тэрхүү стандарт, шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулах ёстой. Дөрөвдүгээрт, долоо хоногийн товч, өдөр тутмын цагийн хуваарийг ягштал мөрдөж ажилла. Энэ цагийн хуваарийг зөрчсөнөөс үүдээд алдаа, дутагдал гардаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гээд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх түвшиндээ онцгой анхаарч ажиллахыг даалгасан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Баатар: Тусгай хүчний цэрэг бие бялдрын бэлтгэлжилтээрээ манлайлах ёстой  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй