Шууд Chart

Боксын насан хүрэгчдийн шигшээ баг Чех рүү хөдөллөө

2021-04-29 11:12:11

Монголын боксын насан хүрэгчдийн шигшээ баг тамирчдын I ээлжийн бүрэлдэхүүн Чех улсад ирэх тавдугаар сарын 4-9-нд зохион байгуулагдах 51 дэх удаагийн эрэгтэй, эмэгтэй Гран-при олон улсын тэмцээн, 9-20-нд Герман улсад болох Герман, Кубын шигшээ баг тамирчидтай хийх хамтарсан бэлтгэл, тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор

Үндэсний шигшээ багийн нэгдүгээр ээлж багийн ахлагч Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй дасгалжуулагч Б.Пүрэв-Очир болон Х.Энхмандах (52 кг), Х.Энх-Амар (56 кг), Э.Цэндбаатар (60кг, 63кг), Б.Чинзориг (64 кг), Б.Мишээлт (69 кг), О.Бямба-Эрдэнэ (75 кг) нарын эрэгтэй, Л.Алтанцэцэг (51 кг), О.Есүгэн (57 кг), М.Намуун (60 кг) нарын эмэгтэй тамирчин гэсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй эх орноосоо хөдөлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Боксын насан хүрэгчдийн шигшээ баг Чех рүү хөдөллөө  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй