
Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ.
Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй Монгол Улсын иргэншил авсан билээ.Ираны Засгийн газрын энэхүү үйлдлийг Олон улсын жүдо бөхийн холбоо эсэргүүцэж, 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрын шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.
Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог дөрвөн жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавилаа | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.