
Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс харьяа аймаг, дүүргийн удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй цахимаар хуралджээ. Тус хуралд нийт 98 ажилтан, албан хаагч оролцож дараах асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
- Биеийн тамирын арга зүйч бэлтгэх, зэрэг олгох;
- БТС-ын газар, хороодод цахим дасгал удирдан явуулах багш бэлтгэх тухай мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Тус хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, 2022 оноос улсын хэмжээнд биеийн тамирын арга зүйчдийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийт 330 суманд ажиллуулах, арга зүйчдэд I, II, III зэрэг олгох, тэднийг хэрхэн бэлтгэх тухай мэдээлэл өглөө. Харин БТАЗ-ийн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлах, ҮБТДС-ийн Эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ сургалтын хөтөлбөрийн төсөлтэй холбоотой зарим мэдээллийг танилцуулж, хуралд оролцогчдоос саналыг нь авсан юм.
Мөн БТСУХ-ноос иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор “Үнэгүй фитнес” ТББ-тай хамтран цахим дасгалыг зохион байгуулдаг. Цаашид энэ ажлыг улсын хэмжээнд өрнүүлэхээр
.Биеийн тамирын арга зүйчдийг улсын хэмжээнд үе шаттайгаар нэмнэ | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.