Шууд Chart

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал эзэндээ хүрэв

2021-04-30 15:43:03

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын 2020 оны шилдэг ажилтан өргөмжлөл өнөөдөр эзэндээ очлоо.

Шагналыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг гардуулан өгөөд "Залуу үеийг ажил, хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалж, өөрийн ажиллаж буй салбартаа үлгэр жишээ хувь нэмэр оруулж байгаа танд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье" гэсэн юм.

Б.Мөнхжаргал төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн цагаас нь хойш өөрийн хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж байгаа ажилтан албан хаагч юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал эзэндээ хүрэв  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй