
FIBA зохион байгуулж буй “FIBA U15 Skills challenge”-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дуусч дэлхийн аваргад өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй “Skills Challenge”-ийн Азийн бүсэд 13 улсын баг 4 хэсэгт орж, өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг буюу тивийн шилдэг 8 баг дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.
Манай эмэгтэй баг Таити, Самао, Ливаны багтай нэг хэсэгт орж Таити, Самаог хожиж Ливанд хожигдон хэсгээсээ II байраар гарч дэлхийн аваргад өрсөлдөх эрх авлаа.
Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багтай тус бүр хоёр тоглож итгэл төгс ялалт байгуулж хэсгээ тэргүүлэн дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан бөгөөд “FIBA U15 Skills Challenge” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 10 дугаар сард зохион байгуулагдана.
Ташрамд дуулгахад, 2020 онд U17 насны ангиллаар зохион байгуулагдсан анхдугаар “FIBA U17 Skills Challenge” тэмцээний дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй баг аваргалж байсан билээ.
Монголын сагсан бөмбөгийн хоёр баг дэлхийн аваргад өрсөлдөх эрх авлаа | ||
Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.