Шууд Chart

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

2021-05-04 15:03:29

Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн С энэ сарын 1-ны 17:00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж, зорчсон аж.

Тухайн үед цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй юм.

Тэгвэл дээрх иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250000 төгрөгөөр торгожээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй