
Аваргын титмээ хамгаалж тоглосон Тамара Тансыккужинагийн хувьд дэлхийн аварга цолыг нийтдээ зургаан удаа хүртсэн бөгөөд түүнийг дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов дасгалжуулсан. Харин аварга цолонд горилогч Наталия Садовска Тамарагаас 14 насаар дүү ч гэлээ халз тоглолтын арвин туршлагатай. Тэрбээр 2016 онд Голландын Ольга Камышлееваг, 2018 онд Латвийн Зоя Голубеваг ялж, дэлхийн хошой аварга болсон.
Ийн халз тоглолтын эхний өдрөөс Наталия санаачилгыг авч, рапид тавилд хожсоноор 8:4-өөр тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр, гурав дахь өдрийн тоглолтод тус бүр 6:6-аар тэнцсэн юм. Ийн дөрөв дэх өдөр Наталия 32:16 харьцаатай илт давуу байдалтай хошуучилж эхлэв.
Тэмцээний тав дахь тавилд Тамара 12:0-ээр хожиж, долоо дахь өдөр блиц тоглолтод илүүрхэв. Халз тоглолтын төгсгөлд Тамара Тансыккужина, Наталия Садовска нар таван удаа тэнцэж, зургаа дахь тавилд Тамара ялснаар цолоо хамгааллаа.
ОХУ-ын даамчин Тамара Тансыккужина долоо дахь удаагаа дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.