Шууд Chart

МҮОНТ Улаан талбайд болох Ялалтын парадыг шууд дамжуулна

2021-05-06 11:56:29

 

Уламжлал ёсоор тавдугаар сарын сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагт болдог уг жагсаалыг Улаанбаатарын цагаар 15:00 цагт МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.

ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу мэдэгдсэнээр, энэ жилийн баярын жагсаалд анх удаа өндөржүүлсэн хамгаалалтын "Тайфун ПВО" хуягт тээвэрлэгчийг үзүүлнэ. Мөн баярын арга хэмжээнд Оросын Зэвсэгт болон Агаарын хүчний 12,5 мянган цэргийн алба хаагч, 190 гаруй нэгж байлдааны зэвсэгт техник мөн 76 нисдэг тэрэг болон онгоц оролцож байгаа бөгөөд энэ нь Ялалтын баярын 76 жилийн ойг билэгдэж буй юм.

Мөн домогт "Русские витязи", "Стрижи" нисэх багийнхан Москвагийн тэнгэрт нисэх ур чадвараа гайхуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНТ Улаан талбайд болох Ялалтын парадыг шууд дамжуулна  
Үзсэн: 3756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй