Шууд Chart

Салхитын ордын хоёр дахь баяжуулах үйлдвэр долоодугаар сард ашиглалтад орно

2021-05-06 15:03:53

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн бөгөөд тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөг олгохоор болсон.

Энэ удаад тус компанийн Салхит төслийн бүтээн байгуулалт, шинэ үйлдвэр болон цаашид хэрэгжүүлэх төслийн болон орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.

Л.Буяндэлгэр: Шинэ баяжуулах үйлдвэр одоогийн хуучин баяжуулах үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадалтай

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Буяндэлгэр: -“Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК байгуулагдаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын тогтоолоор Салхит төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй ажилласан. Ингэхдээ анх одоогийн баяжуулах үйлдвэрийг хүлээн авсан ч засварын ажил болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийх шаардлага үүсэж, өнгөрсөн 2020 онд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тодруулбал, Баяжуулах үйлдвэрийг сэргээн засахаас гадна дэд бүтэц болон ажилчдын хотхоныг бүрэн тохижуулсан. Компани үр ашигтай, сайн ажиллах нэг үндэс нь ажиллах хүч байдаг. Тиймээс ажилчдын тав тух болон аюулгүй байдалд хөрөнгө оруулалт зарж, бүтээн байгуулалтаа хийсэн.

Салхит төслийн одоо ажиллаж буй баяжуулах үйлдвэр жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Бид цаашид бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд хоёр дахь баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу шинэ баяжуулах үйлдвэрийг энэ сард ашиглалтад оруулж, туршилтаар ажиллуулах байсан хэдий ч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ачаа тээвэрлэлтүүд удааширсан. Үүнтэй холбоотойгоор шинэ баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа хоёр сараар хойшилсон. Яг өнөөдрийн байдлаар шинэ баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсрах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ба ирэх долоодугаар сараас үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна. Хоёр дахь баяжуулах үйлдвэр одоогийн баяжуулах үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадалтай учир ашиглалтад оруулснаар тэр хэрээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, компанийн орлого, үр ашиг өсөх бөгөөд шинэ ажлын байр бий болно.

Монгол Улсад “Ковид-19” цар тахлаас шалтгаалж нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн ч “Эрдэнэс силвер ресурс” ХХК үйл ажиллагаагаа зогсоогүй, төлөвлөгөөнийхөө дагуу явуулахаар хичээж ажилласаар байна”.

Н.Шийрэвдорж: Уурхай, баяжуулах үйлдвэрт шаардлагатай ажлын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнийг орон нутгаасаа худалдан авна

 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Геологи хайгуул, лабораторийн хэлтсийн дарга Н.Шийрэвдорж: - “Эрдэнэс силвер ресурс” ХХК орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд аймаг, сумын хөгжилд дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна. Ингэхдээ уурхай, баяжуулах үйлдвэрт шаардлагатай бараа бүтээгдэхүүн буюу ажлын хувцас хэрэглэл, татан авах боломжтой тоног төхөөрөмж зэргийг Улаанбаатар хотоос авахгүйгээр орон нутгаасаа худалдан авалт хийж байгаа. Ингэснээр Дундговь, Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэнэ, үйлдвэрлэлийн тоо ч өсөж, тогтмол борлуулалт хийснээр орон нутгийн эдийн засагт ч эерэг нөлөөллүүд бий болох юм. Түүнчлэн орон нутгийн ажилгүй иргэдийг ажил орлоготой болгохоос гадна сургалтад хамруулж чадваржуулах, цаашид ажлын байрыг улам нэмэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн байгаль орчин экологийн чиглэлээр өвөлжилт хүндэрч Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт зэрлэг ан амьтан өвс тэжээлгүй болох үед орон нутгийнхаа Байгаль орчны газартай хамтран ажиллаж, өвс тэжээл хүргэсэн.

Мөн өвөлжилт хүндрэх үеэр Дундговь, Өмнөговь аймгийн малчин өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг, тусламж үзүүллээ. Цаашдаа орон нутагт геологи хайгуул, уур уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтарч орон нутгийн хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих тал дээр хамтран ажиллахаар судалгаа явуулж байна”.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Салхитын ордын хоёр дахь баяжуулах үйлдвэр долоодугаар сард ашиглалтад орно  
Үзсэн: 5196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй