Шууд Chart

Тэтгэврийн зээлгүй ахмадад олгох мөнгийг ваучер авсан эсэхээс үл хамааран данс руу нь шилжүүлнэ

2021-05-11 16:25:40

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна.

Ташрамд дуулгахад,  Хэрвээ Үнэт цаас буюу ваучераа авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээс авч болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тэтгэврийн зээлгүй ахмадад олгох мөнгийг ваучер авсан эсэхээс үл хамааран данс руу нь шилжүүлнэ  
Үзсэн: 10321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй