Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2021-05-12 10:09:29

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Батцэцэг: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдэд хийх вакцины нөөц бүрдчихнэ”, “Б.Энхболд: Нийслэл тулгамдсан асуудлаа шийдэх эрх зүйн болоод эдийн засгийн чадамжгүй олон жил боллоо”, “Ар араасаа адуу шиг чихцэлдэх хүмүүст зай барих, халуунаа хэмжүүлэх сөхөө ч алга”, “Нийгмийг гамшиг руу уриалан дуудаж болох уу?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “”, “Ураны түүх-1: Дорноговийн мутацад “ордог” мал”, “Г.Одгэрэл: Сувилагчийн ажил магадгүй урлаг байх” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Улам-Оргих: 28 хоногийн хөл хорионы үр дүнд 100 мянган хүнийг халдвараас сэргийлсэн”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуанли”, “Улс орнуудын “хар алт”-ны ирээдүйн төсөөлөл” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй