Шууд Chart

Хурандаа цол олголоо

2021-05-12 14:34:23

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дугарсүрэн нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.  Хурандаа цолыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Энэ үеэр хошууч генерал Д.Ганзориг “Энэ сайхан цолыг хүртсэнээр цолоо дааж явах үүрэг, хариуцлага та бүхэнд очиж байна. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хурандаа цол олголоо  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй