Шууд Chart

Автомашинтай шон мөргөж гурван зорчигч гэмтжээ

2021-05-13 10:49:11

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.

Тодруулбал, нийслэлд айлын гэр дайрснаас тухайн гэрт байсан нэг хүн, үүнээс гадна автомашинд мөргүүлсэн таван настай хүүхэд гэмтжээ. Харин орон нутагт мотоцикл автомашинтай мөргөлдсөнөөр нэг жолооч, автомашин шон мөргөж гурван зорчигч, хоёр автомашин мөргөлдөж нэг зорчигч гэмтсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замд хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 43, орон нутагт 10, улсын хэмжээнд 53 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч нарыг гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Автомашинтай шон мөргөж гурван зорчигч гэмтжээ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй