Шууд Chart

“Аравт-2021” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал боллоо

2021-05-13 11:03:40

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл нь “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд тус уралдааныг анхлан зохион байгуулж, олон улсын цэргийн наадмын нэг төрөл болгон гаргаж ирнээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна.

“Аравт-2021” морин цэргийн олон улсын уралдааны нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 12-нд цахимаар явагдлаа. Төлөвлөлтийн хуралд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Оросын талаас ОХУ-ын Хуурай замын цэргийн Байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал А.Глазков нар ахалж, удирдан явууллаа. Талууд уралдаан зохион байгуулагдах цаг хугацаа, оролцогч орнуудад тавигдах шаардлага, бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар ярилцаж, зарим зүйлийг асууж тодруулав.

Тухайлбал,

Энэ жилийн “Аравт” уралдаанд оролцох орнууд цөөнгүй байгаа бөгөөд албан ёсоор хүсэлтээ илэрхийлсний дараа зарлах юм байна. Монгол Улсын хувьд 2019 онд анхлан зохион байгуулсан тус уралдаанд 8 орны морьтон дайчид оролцсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт-2021” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал боллоо  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй