Шууд Chart

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ДХИС-д ажиллалаа

2021-05-13 11:44:20

Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр БМИЗҮ-өөс  доктор (Ph.D), профессор Б.Очирбат ахлагчтай  шинжээчийн баг ажиллалаа. Энэ үеэр БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны  захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа үг хэлж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Их сургуулийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн юм. Уг уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцлоо.

Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн  сургууль, бүтцийн нэгжүүд шинжээчийн багт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журмыг баримтлан танилцууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ДХИС-д ажиллалаа  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй