Шууд Chart

ДХИС-ийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба" бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжиллээ

2021-05-13 14:43:24

Энэ арга хэмжээнд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа болон багш албан хаагчдын төлөөлөл оролцов.

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрт 4 жилийн өдрийн ангид бүрэн дунд боловсролтой иргэд, мөн 3 болон 5 жилийн эчнээ ангид Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг элсүүлэн суралцуулдаг.

Уг сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд кредит шилжүүлэх, дүйцүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанар тасралтгүй сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэ хөтөлбөрөөр төгсөгч гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний мэдлэгийг эзэмшдэг.

Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба" бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ДХИС-ийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба" бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжиллээ  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй