Шууд Chart

Дөрвөн настай хүү голд унаж нас баржээ

2021-05-13 15:47:29

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг  10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван үерлэсэн.

Энэ сарын 12-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа голын эрэгт дөрвөн настай эрэгтэй хүүхэд тоглож байгаад эцэг эхийн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт бага байснаас голд унаж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дөрвөн настай хүү голд унаж нас баржээ  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй