Шууд Chart

Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай

2021-05-14 10:00:50

Энэ он гарснаас хойш 1-3 насны дөрвөн хүүхдийг жолооч нар санамсар болгоомжгүйгээр автомашины хөдөлгөөн хийх үедээ дайрч амийг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өчигдөр буюу

Дээрх харамсалтай хэргүүдтэй холбогдуулан жолооч нарыг автомашинаа асаахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд, хойно бага насны хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаж байхыг сэрэмжлүүллээ.

Үүнээс гадна Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, ослуудтай холбоотойгоор жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч нарыг гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй