Шууд Chart

Офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ

2021-05-14 17:37:40

Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулж явуулахтай холбоотой ажлын хэсгийн анхны хурал болов. Түвшин тогтоох үзлэгийн ажлын хэсгийн даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга нар ажиллаж байна.

Хурандаа Ш.Гантулга үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өнөөдөр бэлтгэл ажил хангахтай холбоотой үүрэг, чиглэл өгсөн юм. Энэхүү үзлэг, шалгалтыг Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу 2021 оны II, III улиралд багтаан ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарийн дагуу явуулна. Үзлэг нь офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшин тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой.

Ташрамд дуулгахад, Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч 4 жил тутамд, дотоод, гадаадын цэргийн академи, их дээд сургууль төгсөгч болон офицер, ахлагчийн албан тушаалд шинээр томилогдсон цэргийн алба хаагч тухайн жилдээ түвшин тогтоох үзлэгт хамрагдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй