Шууд Chart

Таван тод манлай, 22 манлай, 25 алдарт уяач цолтон шинээр төрлөө

2021-06-04 10:41:22

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын тод манлай, манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган цол, үнэмлэхийг нь гардууллаа.

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас уяачдын цолыг олгоогүй учир Үндэсний их баяр наадмын тухай хуулийн болзлыг хангаж, 2019, 2020 онд улс, бүс, аймгийн наадамд хүлэг морьдоо түрүүлүүлж, айрагдуулсан уяачид ийнхүү хүртээд байна.  

Тэдгээрээс онцлоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, ММСУХ-ны дэд тэргүүн Д.Дагвадорж 2018 онд Дүнжингарав уралдааныг муу зохион байгуулалттайгаар хийсэн хэмээн шүүмжлүүлж, тод манлай уяач цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тушаалаар хураасан юм. Тэгвэл энэ жил уг цолоо дахин баталж, өнөөдөр гардаад байна.

Мөн Монгол Улсын манлай уяач, “Иточу” компанийн захирал Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын алдарт уяач цолны болзол хангав.

Ийнхүү 1991 онд дээрх цолыг хүртсэн анхны эмэгтэй уяач Д.Хорлоодой гуайн дараа гардаж буй хоёр дахь эмэгтэй уяач боллоо.

Улсын цол хүртсэн уяачдын нэрсийг дараах байдлаар танилцуулья.   

 Тод манлай уяач

Д.Дагвадорж Завхан аймаг Яруу сум

Т.Ихбаяр Төв аймаг Баян-Өнжүүл сум

Н.Хүрлээ Өмнөговь аймаг Даланзадгад сум

Ч.Цэрэнбат Хөвсгөл аймаг Шинэ-Идэр сум

Д.Чулуунбат Завхан аймаг Цагаанхайрхан сум

Манлай уяач

П.Алтансүх Говь-Алтай аймаг Баян-Уул сум

Ү.Атарсайхан Ховд аймаг Дарви сум

Н.Баасанжав Ховд аймаг Цэцэг сум

Б.Батхүү Төв аймаг Алтанбулаг сум

Х.Бадамсүрэн Өмнөговь аймаг Хүрмэн сум

З.Батбаяр Өвөрхангай аймаг Хархорин сум

Г.Батболд Хөвсгөл аймаг Цэцэрлэг сум

Б.Баярдорж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг

Б.Баярсайхан Дундговь аймаг Хулд сум

Ч.Бямбасүрэн Өвөрхангай аймаг Уянга сум

Д.Ганхуяг Хөвсгөл аймаг Шинэ-Идэр сум

Б.Ерөөлт Ховд аймаг Чандмань сум

Ч.Махбал Баянхонгор аймаг Баянбулаг сум

М.Мөнхбат Өвөрхангай аймаг Баян-Өндөр сум

Б.Нямжав Төв аймаг Баян сум

Ч.Сугар Төв аймаг Зуунмод сум

П.Сэргэлэн Өвөрхангай аймаг Есөнзүйл сум

Б.Цэдэв Баянхонгор аймаг Бууцагаан сум

Ц.Цэрэнбал Дундговь аймаг Дэлгэрцогт сум

С.Эрдэнэбат Төв аймаг Сэргэлэн сум

Т.Эрдэнэбулган Төв аймаг Алтанбулаг сум

Ц.Батболд Төв аймаг Баянцагаан сум

Алдарт уяач

М.Алтан-Очир Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг

Г.Ариунболд Өвөрхангай аймаг Уянга сум

Н.Баттөмөр Баянхонгор аймаг Бууцагаан сум

Г.Бат-Эрдэнэ Дундговь аймаг Дэрэн сум

Э.Баянзул Төв аймаг Сэргэлэн сум

Х.Баярсайхан Орхон аймаг Жаргалант сум

Т.Ганболд Архангай аймаг Ихтамир сум

Д.Ганзориг Төв аймаг Алтанбулаг сум

Т.Ганзориг Өвөрхангай аймаг Баянгол сум

С.Гантөмөр Сүхбаатар аймаг Түмэнцогт сум

Д.Лхагвасүрэн Архангай аймаг Хотонт сум

Р.Мөнхтөр Сүхбаатар аймаг Халзан сум

Ц.Мөнххуяг Завхан аймаг Завханмандал сум

Э.Мөнх-Эрдэнэ Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум

Ч.Отгонбаяр Төв аймаг Баянцогт сум

Ч.Содном Булган аймаг Дашинчилэн сум

Х.Түмэнбаяр Өмнөговь аймаг Цогтцэций сум

Х.Улам-Өрнөх Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг

Ч.Хишигбаатар Өвөрхангай аймаг Тарагт сум

Э.Цолмон Улаанбаатар хот

М.Цэрэнжав Төв аймаг Баянцогт сум

Г.Чинзориг Сүхбаатар аймаг Баруун-Урт сум

Г.Чинзориг Говь-Алтай аймаг Халиун сум

Д.Эрболд Дундговь аймаг Өлзийт сум

Ж.Эрдэнэтөгс Дундговь аймаг Хулд

Шинээр цол хүртсэн уяачиддаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, уясан хүлэг болгон нь түрүү, айраг хүртэж байхын ерөөл өргье. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таван тод манлай, 22 манлай, 25 алдарт уяач цолтон шинээр төрлөө   
Үзсэн: 2606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй