Шууд Chart

ММСУХ-ны дэд тэргүүн Б.Нямжав Монгол Улсын манлай уяач цол хүртлээ

2021-06-04 14:46:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын тод манлай тав, Монгол Улсын манлай 22 уяач, Монгол Улсын алдарт 25 уяач тодорлоо.

Тэдний дотор Төв аймгийн Баян сумын харьяат, ММСУХ-ны дэд тэргүүн Баасансүрэнгийн Нямжав Монгол Улсын манлай уяач цол хүртлээ.

Түүний уясан хурдан хүлгүүдээс дурдвал:

Ардын хувьсгалын 99 жилийн ойн азарганы уралдаанд хээр азарга түрүү магнай,

“Их хурд-8” уралдаанд хээр азарга түрүү магнай

Ардын хувьсгалын 98 жилийн ойн эрлийз морьдын дээд насны уралдаанд зээрд түрүү магнай

Ардын хувьсгалын 98 жилийн ойн хурдан дааганы уралдаанд хул даага айргийн тавд

Ардын хувьсгалын 98 жилийн ойн шүдлэн насны уралдаанд хар үрээ айргийн тавд

Ардын хувьсгалын 98 жилийн ойн хязаалан насны уралдаанд хээр үрээ айргийн тавд

“Эрдэнэт хурд-2018” даншиг наадмын хязаалан насны уралдаанд хээр үрээ түрүү магнай

“Дүнжингарав-2018” төвийн бүсийн уралдааны азарганы уралдаанд хээр азарга түрүү магнайд хурдалж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ММСУХ-ны дэд тэргүүн Б.Нямжав Монгол Улсын манлай уяач цол хүртлээ  
Үзсэн: 1976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй