Шууд Chart

Тулааны шилдэг тамирчдын холбоог үүсгэн байгуулагч Ч.Махбал манлай уяач цол хүртэв

2021-06-04 16:43:49

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль гардуулсаар байна.

Тэднээс онцлоход Монголын тулааны шилдэг тамирчдын холбоог үүсгэн байгуулагч, MGL-1 Fighting Championship тэмцээнийг санаачлагч, удирдах зөвлөлийн гишүүн Чинбатын Махбалыг Монгол Улсын манлай уяач цол олгов.

Түүнчлэн Монголын мэргэжлийн кик боксын анхны тамирчин, боксын спортын мастер, Бие хамгаалах урлаг, таеквондогийн олон улсын хэмжээний мастер, мэргэшсэн мастер мэргэжилийн кик боксын “МАХ К-1” грап при шагналт, киокушин каратэгийн АНУ-ын баруун бүсийн хоёр удаагийн аварга бүсний эзэн, таеквондогийн Ази тивийн аварга, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, эрэгтэйчүүдийн тулааны анхны дэлхийн аварга “MGL-1 Fighting championship” холбооны гүйцэтгэх захирал Өлзийхутгийн Гантөмөрийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тулааны шилдэг тамирчдын холбоог үүсгэн байгуулагч Ч.Махбал манлай уяач цол хүртэв  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй