Шууд Chart

Сүүлийн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүн нас баржээ

2021-06-11 15:53:31

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 23, орон нутагт 6 хүн гэмтэж, Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт 8 хүний амь хохирсны дөрөв нь хүүхэд байна.

Үүнээс хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, нийслэлд явган зорчигч автомашинд мөргүүлсэн 9, автомашин унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн нэг, автомашин мотоциклтой мөргөлдсөн нэг, хоёр автомашин мөргөлдсөн 8, үл хөдлөх зүйл мөргөсөн  хоёр осол бүртгэгджээ.

Харин орон нутагт явган зорчигч автомашинд мөргүүлсэн хоёр, автомашин мөргөлдсөн хоёр осол бүртгэгдлээ.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 90, орон нутагт 49, Улсын хэмжээнд 139 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам гарах,  мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сүүлийн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүн нас баржээ  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй