Шууд Chart

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв

2021-06-18 12:13:40

Энэ сарын 17-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд 6 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ. Уг арга хэмжээний хүрээнд согтуу тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцсон 47 зөрчлийг илрүүлжээ.

Ийн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй