Шууд Chart

Олон улсын спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв

2021-06-21 13:21:45

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл урьдчилан хүлээн зөвшөөрсөн Олон улсын спортын доорх зургаан холбоог Олимпын хартийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

  1. Олон улсын Хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU - International Cheerleading Union, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  2. Олон улсын Муайтай холбоо /IFU - International Federation of Muaytai Associations, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  3. Олон улсын Самбо бөхийн холбоо /FIAS - International Sambo Federation, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  4. Олон улсын Айс-Стокийн холбоо /IFI - International Federation Icestocksport, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  5. Кикбоксын байгууллагуудын дэлхийн холбоо /WAKO - World Association of Kickboxing Organisations, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/
  6. Дэлхийн Лякросс /WL - World Lacrosse, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

ОУОХ-ны урьдчилан хүлээн зөвшөөрсөн спортын холбоод нь ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг ягштал биелүүлсэн юм. 

Ташрамд дуулгахад, "Токио-2020" олимпын наадмын өмнө хуралдах ОУОХ-ны чуулганаар дээрх холбоодыг эцэслэн батлах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олон улсын спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй