Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2021-06-22 09:43:39

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Отгонбаяр: Иргэд хоол, мөнгө гуйгаагүй. Харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн бодит төрхийг илчилж байна”, “З.Нарантуяа: Энэ сонгууль эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх”, “Ардын намд албан тушаалын төлөөх фракцуудын тулаан өрнөж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “”, “УИХ-ын гишүүдийн ёс зүйд дотроос нь биш, гаднаас хяналт тавья”, “Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болголоо” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-III”, “Л.Дашням: Тусгаар тогтнолоо би тунгалаг биш булингартай байна гэж хардаг”, “С.Зулпхар: Хөдөлмөрийн зах зээлийг тооцоо судалгаатай удирдах боломжийг эрэлхийлж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Очирбат: Төрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд аавынхаа нэрийг дуудуулахыг хүсдэг”, “М.Энхболд ялж болох байв”, “COVID-19 халдварын тоогоороо Монгол Хятадыг давлаа”, “Ковидтой сумууд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй