Шууд Chart

Хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн хоёр осол болжээ

2021-06-22 11:04:14

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт нэг хүн гэмтсэн байна. Мөн хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн бол 23:00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгах, бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, хамгаалах бүс тогтмол зүүж хэвших, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн хоёр осол болжээ  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй