Шууд Chart

Олимпын өдрийн шилдэг зураачид тодорлоо

2021-06-22 15:30:42

“Спорт-Олимпын алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадам” сэдэвт энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс хамгийн балчир нь зургаан настай Ч.Уянгахур байв.

Ингээд дүн гарахад Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Э.Хүслэн тэргүүн байр эзлэв. “Манай дэлхийн спортын гайхамшиг “Токио-2020” олимп, олимпын түүхээс” нэртэй түүний бүтээл олимпын наадмын гол спортын төрлийг уран нарийн дүрсэлсэн нь онцлог байв.

Дэд байрт Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Э.Ану-Үжингийн “Чөлөөт бөхийн олимпын аварга Монголоос төрлөө” бүтээл шалгарлаа.

Гуравдугаар байрт 105 дугаар сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржингийн “Токио-2020” нэртэй зураг шалгарав. Тэрбээр зурагтаа Токиогийн олимпод оролцож буй Монголын бүх тамирчин төрөл тус бүртээ ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж буйг дүрсэлжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ч.Цэцүгэний зурсан “Уранцэцэг эгчийн ялалт” болон Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэллээ.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг Олон улсын олимпын өдрөөр буюу маргааш МҮОХ-ны төв байранд олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулж өгөх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимпын өдрийн шилдэг зураачид тодорлоо  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй