Шууд Chart

Яармагийн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2021-06-23 09:56:37

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 150 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулахаар ажиллаж байна.
 
Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.  

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тус төвд ажиллав. Яаралтай тусламжийн төвд нийт 150 ор дэлгэж байгаагийн 10 ор нь эрчимт эмчилгээний ор юм. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт түшиглээд энэхүү яаралтай тусламжийн хэсгийг өргөтгөн ажиллаж байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхзаяа онцоллоо. Хүний нөөцийн хувьд лавлагаа шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгүүдийн эмнэлгийн ажилчдыг нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөж байна.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Яармагийн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа   
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй