Шууд Chart

“Алтан од”, “Алтан-Очир”, “Олимпын алдар” одонгоор шагналаа

2021-06-23 17:45:11

Баярын энэ өдөр спорт, олимпизмын их үйл хэрэгт зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны дээд шагналаар шагналаа.

Тухайлбал, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор Л.Цэнд (Тэшүүрийн спортын гавьяат дасгалжуулагч), Н.Базаррагчаа (ТВ5 телевизийн ерөнхий захирал) нарыг, “Алтан-Очир” одонгоор Г.Зол-Орших (Coca Cola компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга), Д.Будсүрэн (Хэт холын марафон гүйлтийн тамирчин) нарыг “Олимпын алдар” одонгоор  Э.Амартүвшин (MCS Coca Cola компанийн Брэнд, маркетингийн албаны дарга)-г шагналаа.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Спорт-Олимпын алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадам” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Энэ уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Э.Хүслэн тэргүүлж, Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Э.Ану-Үжин, 105 дугаар сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржин нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ч.Цэцүгэн болон Баянзүрх дүүргийн 8 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Алтан од”, “Алтан-Очир”, “Олимпын алдар” одонгоор шагналаа  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй