Шууд Chart

Сайншанд - Замын-Үүд чиглэлийн автозамд хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна

2021-06-24 14:32:58

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор

Уг арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ. Мөн аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд - Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах юм байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газар, “Оюутолгой”,“Мобиком” компани 2019 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд “Яараад яахав дээ” нөлөөллийн аяныг зохион байгуулснаар уг аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг аяны хугацаанд өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар буурсан. 2020 онд уг арга  хэмжээний хүрээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК гурав дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулах гэж байна..

Түүнчлэн энэ удаагийн аяныг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж дэмжин оролцож байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сайншанд - Замын-Үүд чиглэлийн автозамд хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй