Шууд Chart

“12&15” нэвтрүүлэг шилдгээр шалгарлаа

2021-06-24 17:11:49

Хэвлэлийн хүрээлэн ЮНЕСКО болон Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол(Media and Information Literacy /MIL/)-ыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн оролцоог дэмжих зорилгоор редакц, сэтгүүлчдийн дунд уралдаант хөтөлбөрийг өнгөрсөн сарын 1-ээс нэг сарын хугацаатай зарлаж, өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргалаа.

Уг уралдаант хөтөлбөрийн оролцогчид өнгөрсөн нэг сарын хугацаанд хүүхэд залуус, олон нийтийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх сэтгүүл зүйн олон төрлийн бүтээл, шинэлэг контентуудыг бүтээсэн юм.

.

Харин оюутан, залуусын дуу хоолойг илэрхийлж, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол гэж юу болох, өсвөр насны хүүхдүүд, оюутан залуучууд мэдээллийг хаанаас авдаг, нийгмийн мэдээллийн сүлжээтэй холбоотой ямар асуудлууд гардаг, цахим гэмт хэрэг, цахим дээрэлхэлт цаашлаад эцэг эхчүүд, багш нар юунд анхаарах ёстойг өсвөр насныхны нүдээр харахад чухал ач холбогдолтой ‘MIL-фокус’ контентоороо “Star” телевизийн хамт олон дэд байр эзэлсэн байна.

Мөн гуравдугаар байранд Монголын үндэсний олон нийтийн радиогийн уран бүтээлчдийн ‘Хамтдаа хөгжье’ нэвтрүүлэг, “Өсвөр үеийнхний мэдээллийн боловсрол болон Хүүхдийн цахим хэрэглээний орон зай” хэмээх хоёр цуврал бүтээл шалгарлаа.

Уг бүтээл MIL агуулгыг олны анхааралд авчирч, ялангуяа нийгмийн мэдээллийн сүлжээний мэдээллийг нягтлаагүйгээс үе тэнгийнхэндээ худал мэдээлэл түгээж, цаашлаад ямар их хор хохирол амссан охины түүхийг хуваалцсан юм.

Үүнээс гадна “Мэдээллийн боловсрол” булангаараа дамжуулан олон нийтэд танин мэдэхүйн мэдээлэл хүргэсээр ирсэн Ub.life сайтын редакц дээрх уралдаант хөтөлбөрт таван нийтлэл бэлтгэн тусгай байрын эзэн болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“12&15” нэвтрүүлэг шилдгээр шалгарлаа  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй