Шууд Chart

Зөрчлийн тухай хууль зөрчсөн иргэн С-г Тээврийн цагдаагийн алба шалгаж байна

2021-06-25 11:45:28

Тодруулбал, 28 настай, эрэгтэй С гэгч энэ сарын 24-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа бусадтай үл ойлголцож, улмаар өөрийгөө “Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны автомашинтай явж байна” хэмээн тусгай дуут дохио ашигласан үйлдлийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

Дээрх асуудалд нэр холбогдогч иргэн С Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

Иргэн С-ийн үйлдэл  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Ташрамд дуулгахад, Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зөрчлийн тухай хууль зөрчсөн иргэн С-г Тээврийн цагдаагийн алба шалгаж байна  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй