Шууд Chart

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас монгол цэргүүдэд талархал ирүүллээ

2021-06-25 11:55:52

АНУ-ын Батлан хамгаалахын Улс төрийн асуудал хариуцсан дэд сайдын Зүүн Азийн асуудал эрхэлсэн орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Давид Ф.Хэлвэе Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт талархлын захидал ирүүллээ.

Захидалд “Эрхэм журмын нөхөр, дэслэгч генерал Д.Ганзориг танд болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс Афганистан Улсад явагдсан НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” болон “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин” зэрэг цэргийн ажиллагаануудад сүүлийн 18 жилийн хугацаанд хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа энэхүү захидлаар илэрхийлье.

Танай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх үедээ мэргэжлийн өндөр ур чадвартайгаа байнга батлан харуулсан бөгөөд АНУ-ын хувьд хамгийн итгэж болох хариуцлагатай цэргийн хүчин гэж танигдсан. Уг ажиллагаа дуусгавар болсноор манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг хаагдаж буй боловч нөгөө талаар шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүд бий болж байгаа гэдгээрээ онцлог байна.

Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар нь бидний хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх хөшүүрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс, АНУ-ын цэргийн хамтын ажиллагааг цаашид улам үргэлжлүүлэх болно.

АНУ-ын БХЯ-ны хамт олны нэрийн өмнөөс дэслэгч генерал Д.Ганзориг танд болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, эх орноо хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье. “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд .             

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас монгол цэргүүдэд талархал ирүүллээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй