Шууд Chart

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

2021-06-25 13:22:30

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Бавуудорж 1990 оноос уран бүтээлээ туурвиж “Бүгээн анир”, “Гумуда”, “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлог шүхэрлэнэ”, “Сарны шүлгүүд”, “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно”, “Хүннү туульс”, “Хулан хатан”, “Дотоод сансар” зэрэг яруу найраг, найраглалын ном хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүд англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлээр хэвлэгдэж, олон улсын хэвлэл, цоморлогуудад хэвлэгдэж, дотооддоо төдийгүй гаднын орны уншигчид, утга зохиолч судлаачдад ч танигдсан.

Ийн гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2012 онд Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртэж байсан Цогдоржийн Бавуудорж өнөөдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ  
Үзсэн: 2568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй