
Монгoл Улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг, Холбооны Бүгд найрамдах Герман улсын Элчин сайдын яам болон “Пипл ин нийд” олон улсын төрийн бус байгууллага “Хэнийг ч орхигдуулахгүй” яаралтай тусламжийн төслийн хүрээнд айл өрхүүдэд тусламж үзүүлжээ.
“Ковид-19” цар тахлын халдвар Монгол Улсад алдагдаж, тархсан тухай мэдээ гарснаар, 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр орон даяар хөл хорио тогтооход хүрсэн.
Олон гэр бүл, мөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэхийн тулд Пипл ин нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага “И-ваучер” олгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусламжид хамрагдсан иргэд 4 үе шаттайгаар өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай зүйлсээ сонгон авах боломжтой болжээ.
Хүмүүст туслалцаа үзүүлэх гэж тэмцэж буй олон байгууллагуудын нэг бол “Түгээмэл хөгжил” төв юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд “Ковид-19”-ийн улмаас сэтгэл зүйн болон оюун санааны маш олон хүнд асуудлуудтай тулгарч байна. Тэдэнд өдөр тутмын хэрэгцээтэй зүйлc авах нэн тэргүүний шаардлага бий.
Хүмүүсээс “И-ваучер”-т талархлаа илэрхийлсэн олон мессеж ирсэн. Энэ тусламж яг цагаа олж хэрэгжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих шаардлагатай маш олон хэрэгцээ байдаг. Жишээлбэл, катетерээс авахуулаад эм тариа, гэр ахуйн хэрэгсэл гээд маш олон зүйлс хэрэгцээтэй. “И-ваучер” тусламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн хэрэгцээнд үндэслэн сонголт хийх боломжийг олгосон” гэв.
ХБНГУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) болон Пипл ин нийд ТББ 1598 иргэн болон тэдний гэр бүл, тодруулбал дотуур байранд амьдардаг оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд “И-ваучер”-ааp яаралтай тусламж үзүүлжээ.
Тодруулбал,
Уг хөтөлбөр “Ковид-19” цар тахлын сөрөг нөлөөлөлд өртсөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд өөрсдийн хэрэгцээнд суурилсан, уян хатан сонголтыг олгож байгаа юм. Түүнчлэн "И-ваучер"-т суурилсан хөтөлбөр олон давуу талтай. “И-ваучер” иргэдийн хэрэгцээг хангахаас гадна бусад зардлаа хэмнэж болохыг харуулжээ.
Үүнд, цахим системийг ашигласан нь аюулгүй байдлыг хангаж, хүмүүс хоорондоо биечлэн харьцах шаардлагагүй болсон. Мөн “И-ваучер” гар утас руу мессеж хэлбэрээр илгээгддэг тул байгаль орчинд ээлтэй бөгөөд иргэдэд сонголт хийх эрх чөлөөг олгож, худалдан авалтын өмнө ба дараах хяналтыг хялбаршуулсан ба төслийн багийн цаг хугацааг хэмнэх боломжийг олгосон байна.
“Ковид-19” цар тахлын улмаас амьдралаа залгуулахад бэрх болсон оюутнууд энэхүү тусламжид мөн хамрагджээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын ихэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод сурч боловсорч, туршлага хуримтлуулахаар ирсэн байдаг. Хот хоорондын зорчих замыг хааснаар эдгээр оюутан залуус хүнд нөхцөлд орсон юм.
“Пипл ин нийд” ТББ цаашдаа дээрх хөтөлбөрийн хоёрдугаар үе шат дээр ажиллаж, олон нийтийн удирдагчидтай нягт хамтран “И-ваучер”-аар тусламж хүргэх ба хүнд хэцүү цаг үеийг даван туулахаар тэмцэж буй айл өрхүүдийг дэмжиж ажиллах юм байна.
Сонирхуулахад “Пипл ин нийд” (ПИН) Чех улсад төвтэй олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ийн тус төрийн бус байгууллага хүний амь, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн албан ёсны Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
“И-ваучер”-ааp 1598 иргэн болон тэдний гэр бүлд тусламж үзүүлжээ | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.