
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын “Топ 100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван толгой, “Оюу толгой” тэргүүллээ”, “Д.Шүрхүү: Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн ширүүсэнгүүт эдийн засаг, зам тээврийн ил далд хорио цээр, тарифын бус хориг саад нэмэгдсэн бололтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “АН-ын араас алхаж буй Ардын нам”, “Гоодойн амны хусан ой “шүүслүүлж” дуусах нь”, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томиллоо” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Мөнгөгүй бол та сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй”, ““Хүчит шонхор” зах хүн амын аюулгүй байдлыг хохироох хэмжээнд байна”, “Цар тахлын үед АНУ, Канад иргэддээ хамгийн их бэлэн мөнгө тараажээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдийн вакцин: Анхаарах гурван зүйл”, “Б.Хонгор: Монгол хорхогоо олон улсад таниулна”, “Тав дахь Ерөнхийлөгчийн сүүлчийн уучлал буюу хуулийн тайлбарууд”, “Б.Энх-Амгалан: Хүүхдийн вакцинд тусгайлан хориглосон заалт байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.