
Хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний найман удаагийн аварга Бямбаагийн Буджаргалын хэлсэн гүйлтийн ашиг тусын талаарх сэтгэгдлийг хүргэж байна.
Ташрамд дуулгахад, тэрбээр өнгөрсөн сарын 20-26-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын "Petit national ice center"-т зохион байгуулагдсан зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож, 2038 тойрог хийхдээ 904 км зам туулж түрүүлсэн бөгөөд хэт холын зайн Ази тивийн рекорд 834 км байсныг 70 км-ээр шинэчилснээс гадна тус тэмцээний дээд амжилт 835 км байсныг 69 км-ээр шинэчлэн тогтоосон юм.
Гүйлт бол:
- Бие махбодыг сэргээн, бодисын солилцоог системээр нь сайжруулсаар байдаг.
- Оюун ухааныг хурц, сэргэлэн, тасралтгүй төвлөрөлтэй болгож байдаг.
- Сэтгэл зүрхний галыг бадамлуулан асааж хүн болохын утга учир, үнэ цэнийг мэдрүүлж байдаг.
- Өөрт мэдрэгдсэн хүндрэл бэрхшээлийг даван туулах, дотоод сэтгэл, оюуны болон биеийн хүчийг сэлбэж байдаг.
- Бүтээлч, идэвхтэй амьдралаар амьдрах боломж, бололцоог өгч байдаг.
Гүйлт бол хүний амьдралыг бүхэлд нь бясалгал болгогч гэдэг нь ингэж батлагддаг.
Гүйлтийн бясалгалаар хичээллэснээр,
- Өөрийн амьдралдаа эзэн ёсоор сууж, эрхэмсэг оршихуйгаа бодитоор өөртөө болон амьдран буй орчиндоо түгээн цогцлоох болно,
- Өөрийгөө ялах арга ухаанд бодитоор суралцаж, үр дүнгээ амьдралд хэрэгжүүлэн мэдрэх болно,
- Амьдралыг та өөрөөр, шинэлэгээр харж, гэгээлэг сайн сайхны бодит биеллийг өөрөөсөө эхлүүлэх болно,
- Ертөнцийн үнэмлэхүй үнэнг ухаарч, мөнхийн амар амгалан, аз жаргалд умбах болно.
Амьдралын мөн чанарыг танин мэдэж ухааран сэхээрч чадна.
Б.Буджаргал: Гүйлт бол бясалгал | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.