Шууд Chart

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол гарваль өв соёлын хүрээлэнтэй Санамж бичиг байгууллаа

2021-07-01 15:59:10

Энэхүү Санамж бичгийн үндсэн зорилго нь  Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвүүдийн хадгалалт, хамгаалалт, судалгаа болон сурталчилгааны үндсэн чиглэлд хамтран ажиллахад оршиж байгаа юм байна.

Талууд Санамж бичгийн хүрээнд монголчуудын соёлын өвийн чиглэлээр хээрийн судалгаа, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хийх, ном, товхимол гаргах, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил, арга зүйг дээшлүүлэх, залуучууд болон хүүхдүүдэд зориулсан өвийн талаарх сургалтуудыг зохион байгуулах, боловсролын бүх түвшний сургалтын агуулгад соёлын өвийн тухай ойлголтыг тусгах бодлогын асуудал дээр хамтран ажиллаж, соёлын өвтэй холбоотой бүх төрлийн контент үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн сурталчилгааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.

Энэхүү хамтын ажиллагааны Санамж бичигт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Монгол гарваль” өв соёлын хүрээлэн НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баатархүү нар гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол гарваль өв соёлын хүрээлэнтэй Санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй