Шууд Chart

"Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-VI боть" хэвлэгдлээ

2021-07-01 16:11:05

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл боть олон нийтийн хүртээл болсноор судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтой эх сурвалж болжээ.

Түүнчлэн

Эмхэтгэлд оруулахаар ирүүлсэн шийдвэрүүд жилээс жилд улам чанаржиж байгаа нь шүүгчдийн хууль хэрэглэх ур чадвар өсөн нэмэгдэж буйг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. Үүнд шүүхийн шийдвэрийг хууль тайлбарлан хэрэглэж, дэлгэрэнгүй, тодорхой бичих талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтмол сургалт зохион байгуулсан, шүүгчид шүүхийн шийдвэрийг бичих арга, техникийн талаар харилцан туршлага хуваалцах болсон, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд туршлагатай шинжээчдийн боловсруулсан шүүхийн шийдвэр бичих, үнэлж дүгнэх аргачлалыг практикт түлхүү нэвтрүүлсэн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Энэ удаагийн ботид эрүү, иргэн, захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг тооны хувьд ижил харьцаатай сонгон шалгаруулж, нийслэл болон орон нутгийн шүүхийн шийдвэрүүдийг хамруулж, улсын хэмжээнд хуулийг тайлбарлан хэрэглэж буй байдал, шийдвэрлэж буй хэргийн онцлогийг гаргахыг зорьжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-VI боть" хэвлэгдлээ  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй