
Уг рекордыг өмнө нь ОХУ-ын шатарчин, Их мастер Сергей Карякин 12 нас, 7 сартай эзэмшиж байсан бол Мишра Абхиманью 12 нас, 4 сар, 25 хоногтойдоо шинэчлэн тогтоож байгаа юм. Тэрбээр Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан “Vezerkepzo” Их мастерын баллын болзол биелүүлэх холимог тэмцээний сүүлийн өрөгт хэдхэн сарын өмнө Их мастер цолонд хүрсэн Энэтхэгийн шатарчин Леон Люк Мендонкаг хожсоноор Их мастер цолны хамгийн сүүлийн буюу гурав дахь баллын болзлыг хангажээ.
Ийн өнгөрсөн сард Их мастер цолны шалгуур үзүүлэлт болох гадаад чансаагаа 2500 онооны босго давуулсан байна.
Сонирхуулахад, Мишра Абхиманью өмнө нь Олон улсын мастер цолонд хүрсэн хамгийн залуу шатарчин Энэтхэгийн Их мастер Праганандха Рамешбабугийн амжилтыг 17 хоногоор наашлуулж 10 нас, 9 сар, гурав хоногтойдоо эвдэж байжээ.
Мишра Абхиманью дэлхийн хамгийн залуу Их мастер боллоо | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.