Шууд Chart

Ц.Сүхбат дөрөв дараалан тэнцэв

2021-07-02 11:44:34

Эрэгтэйчүүд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд “Tallinn group”-т тоглож буй Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат (“Монгени” сургууль, “Хасу Мегастарс” клуб) Украины их мастер Юрий Аникеев, Сенегалын их мастер Ндиага Самб, АНУ-ын Олон улсын мастер Кейта Сулеймане, Доминиканы Мартес Дейби нартай дараалан тэнцээд байна. Тэрбээр өнөөдөр дэлхийн дөрвөн удаагийн аварга Александр Шварцман, Зул сарын цахим тэмцээний ялагч АНУ-ын Макенди нартай тоглох хуваарьтай.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөж буй. Олон улсын их мастер М.Нямжаргал (“Говь-Хангай” мебель, “Алтан хүү” клуб) Беларусийн их мастер Дарья Федоровичид хожигдон гараагаа эхэлсэн ч нутаг нэгт Б.Мишээлийг хожин, Буркина-Фасогийн Ганаме, Латвийн Елена Чеснокова нартай дараалан тэнцжээ. Түүний өнөөдрийн учраа нь түргэн тоглолтын дэлхийн аварга ОХУ-ын Матрена Ноговицына.

Харин 2019 оны Ази тивийн аварга, Олон улсын их мастер Б.Мишээл (84 дүгээр сургууль, “Ирээдүй” клуб) эхний хоёр тоглолтдоо дэлхийн долоон удаагийн аварга Тамара Тансыккужина, М.Нямжаргал нарт хожигдсон. Дээрх хоёр тавилд хоёуланд нь тэнцэх боломж байсан юм. Улмаар Украины их мастер Виктория Мотричко, Польшийн Арлета Флисиковска нартай дараалан тэнцээд байна. Өнөөдөр тэрбээр 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Ольга Федоровичтой тоглоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Сүхбат дөрөв дараалан тэнцэв  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй