Шууд Chart

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо

2021-07-06 13:46:35

Энэ үеэр МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Д.Болдбаатарт "Монгол хүний дэлхийд өрсөлдөх давуу талыг олгох шатрын спортыг үндэсний хэмжээнд, ялангуяа орон нутагт шатрыг түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай ажиллахыг хүслээ".

"Түшээт хан интернэшнл" группын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Болдбаатар Боловсрол дээд сургуулийг түүх судлаач, Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд солонгос, англи хэлтэй.

Өмнө нь Булган аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч, Бөхийн холбооны тэргүүлэгчийн үүрэгт ажлыг хариуцаж ажилласан олон нийтийн байгууллагын ажлын туршлагатай юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй