Шууд Chart

“Амьтад амьдрах эрхтэй" нийтлэлийн уралдаан зарлалаа

2021-07-06 13:51:47

тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Нийтлэлийн агуулга:

Монгол Улс дахь гэрийн тэжээвэр амьтдын өнөөгийн бодит нөхцөл байдал, хүмүүсийн хандлага, “Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалсан хууль” манай улсад хэрэгтэй юу?,  Амьтанд хайртай залуус хэрхэх талаар өгүүлэх.

Тавигдах шаардлага:

-  500-2000 үгэнд багтаан бичих

-  Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй тохирох зургийн хамт илгээсэн байх

- info@petrights.mn хаягаар нийтлэлээ илгээх ба өөрийн товч танилцуулга, эргэн холбоо барих утасны дугаараа бичсэн байх

Шалгаруулалт:

Ирүүлсэн нийтлэлийг сангийн “Facebook” хуудсанд байршуулах ба дараах үзүүлэлтээр дүгнэнэ.

- Мэргэжлийн сэтгүүлчийн үнэлгээ 50 хувь

- Хамгийн олон reaction авсан тоо 50 хувь гэж үзэн эрэмбэлж оноог нэгтгэн шалгаруулна.

Хугацаа:

2021.07.04-2021.07.18 хооронд бүтээлүүдийг хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 19-нд дүгнэнэ.

Шагнал:

Түрүүлсэн шилдэг нийтлэлийн эзнийг 300 мянган төгрөгөөр шагнана.

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин өчигдөр Д.Болдбаатарыг МШХ-ны дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Энэ үеэр МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Д.Болдбаатарт "Монгол хүний дэлхийд өрсөлдөх давуу талыг олгох шатрын спортыг үндэсний хэмжээнд, ялангуяа орон нутагт шатрыг түгээн дэлгэрүүлэхэд санаачилгатай ажиллахыг хүслээ".

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амьтад амьдрах эрхтэй" нийтлэлийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй