Шууд Chart

Цахим спортын “Renewal” баг 16 мянган ам.долларын шагнал хүртлээ

2021-07-06 17:02:51

Тус тэмцээнд шууд урилгаар гурван баг, “Funspark ULTI - 2020” тэмцээнийг тэргүүлэгч “BIG” болон “Extra Salt”, Европ бүсийн тэмцээний оноогоор тэргүүлэгч хоёр баг, Азийн бүсийн тэмцээний оноогоор тэргүүлэгч нэг баг оролцох аж.

Түүнчлэн оноо цуглуулах нийт 6 тэмцээн явагдах бөгөөд хоёр дахь тэмцээн болох "Asia Season - 2" энэ сарын 3-нд эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Renewal”, “D13”, “Checkmate”, “BCO” болон хоёр монгол тамирчинтай “NKT” баг оролцож байна.

Ташрамд дуулгахад, Монголын “Renewal” баг өнгөрсөн долоо хоногт “DreamHack Open June - 2021 Asia” тэмцээний аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт “Checkmate” багийг хожсоноор 16 мянган ам.долларын мөнгөн шагнал, Европт цахимаар зохион байгуулагдах "IEM Fall - 2021" тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахим спортын “Renewal” баг 16 мянган ам.долларын шагнал хүртлээ  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй